ReportHub Data

Нээлттэй статистикийг хүн бүрт ойлгомжтой болгоё.

ReportHub Data бол албан ёсны нээлттэй статистикийг цэвэрлэж, ойлгомжтой график болгон, эх сурвалжийн хамт үнэ төлбөргүй нийтэлдэг ашгийн бус сан юм.

Бидний зарчим

Хуудас бүр эх сурвалж, өгөгдөл татсан огноо, хамрах хугацаа, тооцооллын аргачлал, ашиглах лицензээ нуухгүй харуулна. Тоо бүрийг давтан шалгаж, нийтлэхийн өмнө хүн хянадаг. Алдаа гарвал засаж, юу өөрчлөгдснийг нь ил үлдээнэ.

Энд юу байхгүй вэ?

Энд байгууллагын хаалттай мэдээлэл, хэрэглэгчийн хувийн өгөгдөл огт байршихгүй. Зөвхөн хүн бүрт нээлттэй, лицензтэй нийтийн статистикийг л нийтэлнэ. Байгууллагад зориулсан систем нь тусдаа өгөгдлийн сан, нууцлал, домэйнтэй, эндээс бүрэн тусгаарлагдсан байдаг.

Хамтран ажиллах

Шинэ өгөгдөл санал болгох, тооцоолол шалгуулах, залруулга хүсэх бол аль дүрслэлийн тухай болохыг эх сурвалж, хугацааных нь хамт бичиж илгээгээрэй.